Эрнест Мулдашев бурхадын хотын эрэлд буюу Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж 1-р боть.
Зохиолчийн тухай товчхон
Хорвоо дээр бүрэн төгс авъяас билигтэй хүн гэж байдаггүй зөвхөн цайлган цагаан сэтгэлтэй болон хөдөлмөрч хүмүүс байдаг гэж би хувьдаа боддог. Тийм хүмүүст бурхан зөн билиг болгож шинжлэх ухааны нээлт хайрладаг гэж Эрнест Мулдашев хэлсэн. Тэрээр бага ахуйдаа ээрүү хүүхэд байсан бөгөөд оюутан ахуй цагаасаа энэхүү дутагдлаа засаж, өөрийгөө дутуу үнэлэдэг зан чанараа нэг мөр орхижээ. Бусдын л адил алдаж, онож хөдөлмөрлөж өссөн тэрээр анагаах ухааны доктор, профессор, Оросын эрүүл мэндийн яамны нүдний эмчилгээний болон нөхөн засах бүх Оросын мэс заслын төвийн ерөнхий захирал, Оросын гавьяат эмч, парапсихологч болсон юм. Эрнест Мудашев 100 орчим янзын мэс ажилбарыг бий болгож, 83 янзын биоматериал “Аллоплат”-ыг үйлдвэрлэлд зохион нэврүүлж, жил бүр 600-800 нарийн мэс засал хийдэг байна.
Номын тухайд
Номын үнэнч уншигч болсон би бээр анх Эрнест Мулдашевтэй 14 настайдаа танилцаж билээ. Цагаан сараар жилд ганц очдог SoHm” буюу өөрийгөө боловсруул хэмээх энгийн нэгэн мессежийг надад илгээсэн. “SoHm” бол хүн төрөлхтөнд зориулсан сүүлчийн илгээлт бөгөөд “SoHm” амьсгал гаргах авиа юм.”So” гэдэг нь амьсгал авах авиа бөгөөд “Hm” гэдэг нь амьсгал гаргах авиа юм. “SoHm” –ын үүрэг маш их. “SoHm” бол хамрын авиа. Энэ бол амьдрал үхлийн авиа. “Ум” болон бусад иймэрхүү үгнүүд “SoHm”-ын хувилбарууд юм. Яагаад “SoHm”-ыг сүүлчийн илгээлт гэдэг юм бэ? Яагаад гэвэл энэ нь хүн амьдралынхаа туршид сайн үйл бүтээж өөрөө өөрийгөө боловсруулах ёстой гэсэн сануулга юм. Энэхүү номыг уншаад өөрийгөө цэнэглэж урдаа таарсан бэрхшээлд ажирахгүй амжилттай ажиллаж, сурч байгаа олон хүмүүс бий. Тэдгээрийн нэг нь манай хамаатны нэгэн охин юм. Түүнийг Р.П гэдэг тэрээр онц сурдаг. Англи, япон, франц хэлтэй. 2007 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тооны шалгалтанд Монгол улсын хэмжээнд ердөө хоёр хүүхэд л онц, сайн дүн авснаас онц нь дээр дурдсан энэ охин юм. Одоо Японд нэр нөлөө бүхий сургуульд 100 хувийн тэтгэлэгээр сурдаг. Түүний амжилтын нэгэн үндэслэл нь Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” I, II, III, IV, V ботьтой нөхөрлөж өөрийн ирээдүйд асар баялаг суурийг тавьсанд байгаа юм. Энэхүү номын ид шидийг ганц хоёрхон үгүүлбэрээр илэрхийлэхийн аргагүй юм. Тийм учраас уншигч авгай та болгоож өөрийн уншсан мэдснээ бидэнтэй хуваалцаарай.