Wednesday, July 6, 2011

“ОЮУНТ МОНГОЛ”-ынхон нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлнө

“Монголын Психотроникийн хүрээлэн”, “UB лавлах 1617” санаачлан хэрэгжүүлж байгаа “Оюунт Монгол” жилийн аяныг зохион байгуулагчид Нийслэлийн хүүхдийн төлөө газар, “Сод номун” ТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн соёлын газрын Соёлын хороо, Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн удирдлага болон албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар “Оюунт Монгол” аяны хүрээн хүүхдийн зусланд зохион байгуулах ажлыг хэрхэн, яаж хийхээ ярилцан тохирч, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх аргачлал, шинэлэг санаануудыг ярилцаж, “UB лавлах 1617”-оос санаачлан хэрэгжүүлж буй энэхүү аяныг дэмжин “Оюунт Монгол” багтай хамтран ажиллахаар болов. Зөвхөн оюутан, сурагчид төдийгүй гэр бүл, байгууллага гээд нийгмийн бүхий л хүрээнд нөлөөллийн ажил хийх хэрэгтэй юм гэж тэд онцлов.

No comments:

Post a Comment