Хүүхдийн зусланд зөвхөн хүүхдүүд амардаг бол энэ удаад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамтаар Цагаан нуга зусланд амарч оюунаа хөгөллөө. Оюун билгийг IV ээлжинд “Ногоон байгалийн дунд номтой нөхөрлөе” уриан дор номын ариун үйлсийг өрнүүлээд ирсэн байна.
дээдлэе уриатайгаар явагдаж буй Оюунт Монгол аян нь Ундраа, Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд амжилттай хэрэгжиж байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Харин энэ удаад “Оюунт Монгол” аяны ажилтан Б.Ууганбаяр, Б.Баярмагнай нар “Цагаан нуга” зуслангийн

Тус аянд амрагч 160 хүүхэд, эцэг эхчүүдийнхээ хамтаар идэвхтэй оролцсон бөгөөд амрагчид номыг шимтэн уншиж, түүний тусын талаар хэлэлцсэнээрээ ач холбогдолтой болсон байна. Мөн “UB лавлах 1617”-оос санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” аяны хүрээнд АХА, Оньсого, Ертөнцийн гурав зохиох хөгжилтэй тэмцээнүүдийг зохион байгуулсан төдийгүй “бүлэг удирдагч шилдэг багш”, “номын сайн нөхөр, шилдэг уншигч”-ийг тодруулжээ.
Ийнхүү аяны “Бүлэг удирдагч шилдэг багш”-аар Ц.Энхтүвшин, “Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар 62-р сургуулийн 5а ангийн сурагч А.Дөлгөөн манлайлсан байна. “Оюун Монгол” аяныхан эл зусланд шинжлэх ухаан танин мэдэхүй, дэлхийн сонгодог зохиол, хүүхдийн зохиол, шүлэг гэх мэт 90 гаруй номоор үйлчилсэн бөгөөд эдгээрээс дэлхийн сонгодог зохиол, үлгэрийн номыг хүмүүс түлхүү уншиж байна гэж албаны хүмүүс мэдээллээ.
No comments:
Post a Comment