Friday, July 1, 2011

Өмнөговь аймгийн оюутан залуус номонд шумбаж эхэллээ

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн бодит мэдлэгийг олгож, нийгмийн оюун сэтгэлгээг идэвхжүүлэх, байгаль экологийг хайрлан хамгаалахыг уриалгаа болгосон “Оюунт Монгол” аян номын клубтэй боллоо. Уг номын клубт 21 аймгийн оюутан залуусын төлөөлөл нэгдсэн бөгөөд тэдгээр аймгуудаас Өмнөговь аймгийн оюутан залуус энэ сарын 15-аас эхлэн гурван сарын турш Даланзадгад сумын төв байранд “Төгс голомт” ТББ-тай хамтран номын клуб нээн ажиллуухаар болжээ.
Номонд дуртай, номыг шимтэн уншдаг оюутан залуус үүнд хамрагдах боломжтой бөгөөд уншсан номоо хэлэлцүүлж, төрөл бүрийн уралдаан зохион байгуулах гэнэ. Тус аймгийн “Сапиэнс” мэтгэлцээний клубын тэргүүн Т.Буяндэлгэр “Номын клубыг дэмжиж байгаад баяртай байна. Цаашид уламжлал болгон хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Орон нутагт мэдээ мэдээлэл хомс, чиглэсэн ажил цөөн байгаа энэ үед хувь хүний хөгжил рүү хандсан ном бэлэглэж буй UB лавлах 1617 болон Монголын психотроникийн хүрээлэнгийн хамт олонд талархалаа илэрхийлье” гэв.

No comments:

Post a Comment