Wednesday, July 6, 2011

"ОЮУНТ МОНГОЛ" жилийн аяны хүрээнд хийсэн ажлууд

Нийслэлийн 45-р сургуулийн сурагчид долоо хоног бүрийн Бямба гарагийг номын хишиг өдөр болгон ном унших хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Энэхүү аяныг дэмжин UB лавлах 1617, Монсудар хэвлэлийн газар, Үндэсний төв номын сан, Монголын оюун ухааны төв, Монголын Психотроникийн хүрээлэн хамтран “Оюунт Монгол” аяныг эхлүүлжээ.
 Энэхүү аяны хүрээнд тус сургуулийн хамгийн их ном уншсан, уншсан номоо амьдралдаа хэрэгжүүлж буй 10 сурагчийг тус байгууллагууд нэрэмжит шагналуудаараа шагнасан байна. Мөн Монголын Психотроникийн хүрээлэн тус сургуулийн номын санд 99 ном бэлэглэсэн бөгөөд 100 дахь номыг та болон таны байгууллага бэлэглэхийг уриалсан байна.
“UB лавлах-1617” лавлах үйлчилгээний хамт олны санаачилсан “Оюунт монгол” аян өрнөж байна. Монгол хүний оюуны чадавхийг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг номын амтанд оруулах, уншдаг, сэтгэдэг, мэдлэг, боловсролтой хүчирхэг оюунт монголыг төлөвшүүлэх зорилготой уг аяны хүрээнд их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хамгийн олон ном уншсан залуусыг тодруулан урамшуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлжээ.                               Аяны хүрээнд Нийслэлийн 45-р сургууль “Номын хишиг өдөр”, Эрдмийн ундраа сургууль “Ухаан далай номоос эхтэй” зэрэг арга хэмжээг явуулжээ. UB лавлах 1617, Монголын Психотроникийн хүрээлэн, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Равжаа медиа, Цагаан бамбарууш зэрэг хэвлэлийн газрууд, Цахим номын дэлгүүр болон Өдрийн сонин, Зууны мэдээ, Үндэсний шуудан сонинууд дээрх аянд тэргүүлсэн багш, сонсогчдыг урамшуулан шагналаа.
“Оюунт монгол” аяны хүрээнд Цагдаагийн академи дээр гуравдугаар сарын 21-нээс энэ сарын 22-ыг дуустал “Ном бол мэдлэгийн түлхүүр” сарын аяныг “UB лавлах-1617” лавлах үйлчилгээний хамт олон зохион байгуулж дүнгээ гаргажээ. Сарын хугацаанд хамгийн олон ном уншиж, уншсан номынхоо тухай тэмдэглэл хөтөлсөн 422 дугаар дамжааны сонсогч Ч.Нарангэрэл тэргүүлж “UB лавлах-1617”-гийн хамт олон болон “Оюунт монгол” аяныг дэмжигч байгууллагуудын шагналын эзэн болов. Хоёр, гуравдугаар байруудад 123 дугаар дамжааны сонсогч И.Занабазар, 132 дугаар дамжааны сонсогч Ч.Энхбат нар шалгарчээ. Ийнхүү “Оюунт монгол” аяны хүрээнд зохиосон сарын аян Цагдаагийн академийн 1200 гаруй сонсогчдын дунд амжилттай явагдлаа.

Бүх төрлийн мэдээ мэдээллээр 24 цагийн туршид үйлчилдэг “UB лавлах 1617” нь шинээр номын төвлөрсөн лавлахын үйлчилгээг үзүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрүүлээд байгаа билээ. Уншихыг хүссэн, уншихаар сонирхож байгаа, хайж байгаа номын мэдээллийг аль номын худалдаанд, ямар үнээр худалдаалагдаж байгааг 1617-гэсэн дугаарлуу залгаад л мэдэх боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож байгаа юм. Хэрэв худалдаанд байхгүй байгаа тохиолдолд ямар номын санд байгаа мэдээллийг ч мөн өөрийн номын мэдээллийн сандаа багтаагаад байгаа юм байна.

Нийслэлийн 45-р сургууль дээр хэрэгжсэн Номын Хишиг
Өдөр арга хэмжээ нь бодитой үр дүнгээ үзүүлсэн учраас UB лавлах 1617, Монголын Психотроникийн хүрээлэн “Оюунт Монгол Аян”-ыхаа хүрээнд нийслэлийн Эрдмийн Ундраа цогцолбор сургууль дээр “Ухаан далай Номоос эхтэй” сарын аяны арга хэмжээг эхлүүллээ.
“Ухаан далай номоос эхтэй” сарын аянд идэвхитэй оролцохыг уриалан “UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн Хүрээлэн” ТББ, “Мон судар” хэвлэлийн компани, “Непко Паблишинг” компаниудтай хамтран ном уншихын ач тусын талаар хүүхэд багачуудтай ярилцан, ном сайн уншиж, эрдэм оюунаараа байнга тэргүүлдэг сурагч багачуудыг номтой нөхөрлөн сурлага, хөдөлмөртөө өндөр амжилт гаргаарай хэмээн дурсгалын зүйлээр урамшууллаа.
үсэлтэй хэн ч байсан дурдсан хаягаар холбогдон оролцож болох юм байна.
Энэхүү аянаа бид зуны гурван сарын турш хүүхдийн зуслангуудаар хэрэгжүүлж байгаа бөгөөд  "Нийслэлийн хүүхдийн төлөө газар", “Сод номун” ТББ, ЗГХА Соёл Урлагийн хороо хамтран зохион байгуулж байна. Мөн "Оюунт Монгол" аяны удирдагчид 21 аймгийн оюутаны төлөөллийг хүлээн авч уулзсан бөгөөд энэхү уулзалтаараа орон нутагт номын клуб ажиллуулахаар болсон. Одоогоор Өмнөговь аймгийн оюутан залуус номын клубээ байгуулаад үйл ажиллагааг амжилттай явуулж байна.
Мөн "Ундраа", "Сэлбэ", "Цагаан Нуга", Сэлэнгэ аймгийн "Баянгол" зуслангуудад амжилттай хэрэгжиж байна. энэхүү мэдээ мэдээлийг та бүхэндээ цаг тухайд нь хүргэх бөгөөд "Оюунт Монгол" аянд оролцож үе тэнгийнхнийгээ манлайлсан хүүхдүүд болон номтой холбоотой бүхий л мэдээ мэдээллүүдийг нийтлэх болно. Мөн номын тухай оюуны хэлэлцүүлэг энэхүү блог дээр явагдах болно. Та бүхэн уншсан номынхоо тухай бидэнтэй хэлэлцээрэй.

Дээрх уриалгын дагуу Оюунт монгол аянд оролцох х
Утас: 331617, 99881617

No comments:

Post a Comment