Friday, July 29, 2011

Хүүхдүүд төдийгүй багш нар өөрийгөө давхар боловсруулж байгаагаараа онцлогтой

Номыг хаанд өргөмжилж, номыг дээдлэх, номонд дуртай болгож, ном унших сэдлийг төрүүлэх зорилгоор “Оюунт Монгол” аяны хамт олон өчигдөр  олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Зуны театрт “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”, “Бүлэг удирдагч шилдэг багш” нараа тодруулан өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээ ёслол төгөлдөр гардууллаа.
Тус арга хэмжээ нь  “Найрамдал” төвийн “Зуны театр”-т болсон бөгөөд 600 гаруй хүүхэд оролцсон. Эл арга хэмжээний үеэр зуслангийн багш нар болон амрагч хүүхдүүд өөрсдийн уншсан номоо уран яруу, жүжиглэлттэйгээр хүүхдүүдэд таниулан ойлгуулж инээд хөөр, ухаарал бэлэглэсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө идэвх санаачлагатай оролцсоноороо ач холбогдолтой боллоо.
Уралдаанд олон улсын “Найрамдал” төвийн “Сансар” бүлгийн багш Г.Гэрэлсүрэн, Орчлон сургуулийн 11а ангийн сурагч Р.Лувсанням нар түрүүлсэн бөгөөд Г.Гэрэлсүрэн багш: -“Монголын Психотроникийн Хүрээлэн”, “UB лавлах 1617”-оос санаачлан хэрэгжүүлж байгаа номын аян нь хүүхдүүдийг ном унших сэдлийг төрүүлж, номонд дуртай болгоход чиглэсэн бөгөөд тус аян нь манай зусланд арав хоног үргэлжилсэн. Мөн энэхүү аянаас зарласан уралдаанд багш болон хүүхдүүд оролцож байгаагаараа онцлогтой. Бид энэхүү аяныг идэвхжүүлэн өглөө бүхэн мэдээллийн цаг гаргаж, хүүхдүүдэдтэйгээ ярилцаж, хүүхдэд өөрт нь тохирох номыг нь санал болгодог байсан. “Оюунт Монгол” аяныг санаачлан зохион байгаа байгууллагууддаа баярлалаа” гэв.
Мөн “Ундраа” зуслангийн VI ээлжинд “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”, “Бүлэг удирдагч шилдэг багш”-ийг тодруулсан юм.  Шилдэг багшаар “Жавхаа” бүлгийн удирдагч Н.Нармандах хоёрдохь удаагаа шалгарсан бол Нийслэлийн 5-р сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Эрдэнэцацрал түрүүллээ. 



No comments:

Post a Comment