/Зүүн гар талаас Г.Маргад, баруун гар талаас Б.Оюун-Эрдэнэ/
“Оюунт Монгол” аяны хамт олон өчигдөр Ундраа зуслангийн IV ээлжийн хаалтын үйл ажиллагааны үеэр аяныхаа зүгээс зарласан “номын сайн нөхөр шилдэг уншигч”, “бүлэг удирдагч шилдэг багш”-ийг шалгаруулах уралдааны дүнг танилцууллаа. Эл аяныг “UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэнгээс санаачилж Нийслэлийн хүүхдийн төлөө газар, ЗГХА Соёл Урлагийн хороо”, “Равжаа медиа” ТББ, Нийгмийн Ардчилал МЗХ, Эмпати төв, “Сод Номун” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.
Тус уралдаанд үе тэнгийнхнийгээ манлайлан оролсон Нийслэлийн I сургуулийн 10 ангийн -Эрдэнэ нараас сэтгэгдлийг нь сонслоо.
сурагч Г.Маргад, Ундраа зуслангийн Жавхаа бүлгийн багш Б.Оюун
сурагч Г.Маргад, Ундраа зуслангийн Жавхаа бүлгийн багш Б.Оюун
Г.Маргад “UB лавлах 1617”, “Монголын Психотроник”-ийн хүрээлэнгээс санаачилсан “Оюунт Монгол” аяны хүрээнд амжилттай оролцож дараагийн шатанд орох эрхээр шагнагдсандаа баяртай байна. Манай бүлэг тусгайлан номын цаг явуулж хамтдаа суугаад ном уншин, төрсөн сэтгэдэлээ хуваалцдаг байсан. Энд ирээд би дэлхийн сонгодог зохиолуудаас уншсан. Яагаад гэвэл сонгодог зохиол бол хүмүүсийн төсөөлөлийг хөгжүүлдэг. Жишээ нь: Энштэйн муу сурдаг хүүхэд байсан ч төсөөлөн бодохдоо сайн, мөрөөрдөмтгий, сониуч байсан. Тэрээр хүн төрөлхтний өмнө хийсэн агуу нээлтээ өөрийн төсөөлөл дээр үндэслэн хийсэн байдаг. Үүний адилаар би сүүлийн хоёр жилээс сонгодог уран зохиол унших болсон. Математик, физикийн томъёон дээр удаан суудаг байсан бол миний төсөөлөл сайжирснаар богино хугацаанд сууж амжилт гаргах болсон. Ном бол хүнд юуг ч өгч чадна. Тиймээс “Оюунт Монгол” аяндаа идэвхтэй оролцоорой гэж нийт хүүхүүддээ хэлмээр байна.
Б.Оюун-Эрдэнэ “Оюунт Монгол” аян манай зуслантай хамтарч гуравдахь удаагаа үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс хоёрдохь удаагаа шилдэг багшаар шалгарсандаа баяртай байна. Ер нь хүүхдүүд зуслан дээр тоглож наадахаасаа илүү ном их унших болсон. Хүүхдүүдийн оролцоо урьд урьдынхаасаа нэмэгдэж байна.”Оюунт Монгол” аяны уншлаганд өгч байгаа номууд бол хүүхдүүдийн уншаагүй, шинэ номууд байгаа учраас хүүхдүүд номыг илүү ихээр шимтэн уншиж байна. Ялангуяа сүүд шинэчилэн өгсөн дэлхийн сонгодог зохиол болон дотоодын зохиолуудаас “Гулливерийн аялал”, “Усан доогуур хорин мянган бээр аяласан нь”, “Интоорын цэцэрлэг”, “Саахалтын нууранд ангир дуугарна” зэрэг номнуудыг хүүхдүүд шимтэн уншиж байна. Миний хувьд жүжгийн зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн ном болон Эмпати төвөөс эрхлэн гаргасан “Сургамжит үгүүллэгүүлдийг унших дуртай” гэлээ.
No comments:
Post a Comment