/Баруун гар талынх нь цэнхэр цамцтай нь Г.Эрдэнэцацрал, Ч.Дуламсүрэнгийн хамт/
Г.Эрдэнэцацрал охин шүлэг бичих дуртай. Сургууль болон дүүргийнхээ “Хүрэл тулга” наадамд оролцоод тэргүүн байр эзэлж байсан. Тэрээр Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 11-р ангид сурдаг бөгөөд сургуулийнхаа эмч бүлгэмийн дарга, сурагчдын VI ээлжинд амарч “Оюунт Монгол” аяны “Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар шалгарсан бөгөөд “Оюунт Монгол” аяны “Сурагчдын номын бүлгэм”-ийн гишүүн боллоо.
зөвлөлийн гишүүн юм. Зуныхаа амралтаар “Ундраа” зуслангийн
Зуны амралт хэрхэн өнгөрч байна?
Би зуны амралтыг завгүй өнгөрөөдөг. Өнгөрсөн жил амралтаараа МСХ-ны “Лидер сурагч” академид 3 сарын турш ажилласан. Энэ оны хувьд “Оюунт Монгол” аянд оролцоод “Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар тодрсондоо баяртай байгаа. Ийм сайхан аяныг зохион байгуулж, номын сайн найз нөхөдтэй болоход тусалж байгаа “Оюунт Монгол” аяны хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.
Зун завгүй өнгөрдөг гэлээ ер нь юу хийгээд завгүй өнгөрдөг вэ?
Ноднин жил МСХ-ноос “Би гэж хэн бэ?” эсээ уралдаан зарлахаар нь оролцсон. Тэр дундаас миний бүтээл шалгарч ерөнхийлөгчийн нэрэмжит сургагч багш бэлтгэх сургалтанд сууж “Лидер сурагч” академид орсон юм. Мөн “Ирээдүйн босго” төв өсвөр үеийн байгууллагад 6-р ангиасаа эхлэн явсан. Энэхүү төвдөө мэдээлэл сургалт хариуцсан албаны дарга хийж байна. Мөн “Оюунт Монгол” аянд идэвхтэй оролцохыг хүсч байгаа.
Цаашдын зорилго чинь юу вэ?
Одоохондоо бодож төсөөлж байна. Эмч болохыг хүсч байгаа. Үүнээс гадна нийгэмдээ тустай ямар үйл хийх тухайгаа боловсруулсан. Ер нь хүн өөртөө итгэлтэй байж чадвал ирээдүйдээ мундаг хүн болж чадна. Жишээ нь би эмч болохоос гадна асрамжийн газар байгуулахыг мөрөөддөг. Энэ бол миний мөрөөдөл дундаас хамгийн чухал нь. Яагаад гэвэл би бурхан болсон ээжийнхээ дурсгалд мөн дүү бид хоёрыг хайр халамжаар дутаалгүй өсгөж байгаа эгчдээ зориулж энэ бүхнийг хийх болно. Монголын ирээдүй бол хүүхдээс эхлэлтэй.
Ээждээ зориулж сайхан үйл бүтээх гэж байгаа юм байна даа?
Миний хувьд бол миний ээж хамгийн нандин хүн. Би өдөр шөнөгүй ээжийгээ санаад уйлаад байдаггүй ч ээж гэдэг хүн дутагддаг. Ээж намайг эмч болгохыг маш их хүсдэг байсан. Тийм ч болохоороо би ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд эмч болно гэж зүтгэдэг.
“Оюунт Монгол” аян үр дүнгээ өгч байна уу?
Тэгэлгүй яахав. “Оюунт Монгол” аянд явснаараа нийгмийн идэвх ихсэнэ. Өнөөдөр “Сурагчдын номын бүлгэм”-ийнхээ найзуудтай уулзлаа. Надад тэднээс суралцах зүйл их байна. Жишээлбэл солонгос хэлийг 6 сарын дотор эх хэл шигээ сурсан охин байна, гэрийнхээ номын санд 18 мянган номтой хүү манай номын бүлгэмд байна. Бусад хүүхдүүд чадаж байхад би яагаад чадахгүй гэж бодож байгаа. Үүгээрээ “Оюунт Монгол” аян миний амьдралд шинээр хөгжих нэгэн гарцыг нээж өгч байна.
Хүн бүрт ном унших арга байдаг. Чиний хувьд?
Би өөрийгөө өдөр шөнөгүй ном уншдаг гэж хэлэхгүй. Дуртай цагтаа, уншмаар санагдсан үедээ уншдаг. Заримдаа автобусанд бүр үүрээр босоод ч унших тохиолдол бий. Түүнээс бол яг тэдэн цагт тэгж уншна гэсэн юм байхгүй. Уншсан номоо хүнтэй ярилцахад их сайхан байдаг. Ялангуяа зуслан дээр байхдаа хүүхдүүдтэй хамт “Оюунт Монгол” аяны хүрээнд уншсан номынхоо тухай ярилцсан.
Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
“Нууц” , “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” номыг уншсан. Өөртөө илүү их итгэлтэй болсон. Өөрийгөө хүндэлж, хайрлаж байх гээд их зүйлийг ойлгосон.
Сургуулиа төгсөөд суралцах сургуулиа сонгосон уу?
ЭМШУС-т орно. Улсын тэтгэлэгээр суралцах сонирхолтой байгаа. Би хар багаасаа эмч гэж мөрөөдсөөр ирсэн. Мөн ээжийнхээ ч хүслийг биелүүлнэ. Тэр дундаа мэс заслын эмч болно. Хүний амь насыг аварна гэдэг агуу үйлс гэж боддог.
Шүлэг бичдэг гэсэн. Шүлэг бичих болсон түүхээсээ яриач?
Бичиг үсэг сурахаасаа эхлээд оролддог байсан. Хамгийн анх мартын найманд ээждээ зориулж шүлэг бичсэн. Тэр өдрөөс эхлэн юм бичих сонирхолтой болсон доо. Надад өдрийн тэмдэглэл, шүлгийн дэвтэр байдаг. Тэр дэвтэртээ би өөрийн амьдралыг 2060 он хүртэл төлөвлөсөн.
Хамгийн анх ямар ном уншиж байсан бэ?
Сайн санахгүй байна. Ээж минь үлгэрийн ном уншиж өгдөг байсан юм. Томрох тусам сургамж болох ном, зохиол унших сонирхолтой болоод байгаа. Учир нь энэ төрлийн ном цаанаа юм хэлээд байдаг. Мянган зовлон байсан ч түүний цаана жаргал байдагт би итгэдэг. Алхам тутамдаа аз жаргалтай байхыг хүсдэг. Энэ бодлоо бататгахад ном надад тусладаг. Ном надад өөртөө итгэх итгэлийг өгч, айдсаа давахад тусласан.
Ийм хэрсүү охины бага насыг сонирхвол?
Би зургаан нас хүртлээ багынхаа юмыг би сайн санадаггүй. Манай аав ээж хоёр маш их завгүй хүмүүс байсан. Миний сурлагат бас их нөлөөлсөн. Ээж аавынхаа ачаар би өдий зэрэгтээ сурч байна. Арван жил онц сурлаа. Энэ бол аав ээжийн минь гавъяа. Намайг бага байхын л хатуу өсгөсөн дөө. Хичээлийг минь зааж өгдөггүй хирнээ алдаатай онц авах эрхгүй өссөн. Багш чинь заасан байх ёстой. Чи өөрөө чадах ёстой гээд л, орой бүр дэвтэр шалгана. Намайг өөрт минь даатгачихдаг гэх үү дээ. Гуравдугаар ангид байхдаа би цэцэрлэгт явдаг хүүхдийнхээ хуралд сууна. Үүний хүчинд би их зүйл сурсан даа. Ээж намайг тэнгэрээс, аав минь бас холоос харж надад итгэж, найдаж байхад би мундаг хүн болох ёстой гэж боддог. Дүүгээ бас сайн хүн болгохыг хичээдэг.
No comments:
Post a Comment