Таны хүүхэд ном унших дуртай юу? Эсвэл та хүүхдийнхээ хүссэн номыг авах завгүй явна уу? Тэгвэл “UB лавлах 1617”-оос санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” жилийн аян хүүхэд, өсвөр үеийнхэн болон оюутан залуусыг номтой нөхөрлүүлэх бүхий л боломжоор хангаж байна.
200 гаруй баялаг номтой зөөврийн номын сангаараа зуслагуудад үйлчлэх болсон “Оюунт Монгол” аяны менежер Т.Пүрэвзул өчигдөр Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвийн арга зүйч багш Д.Наранцэцэг, Одод бүлгийн удирдагч багш Л.Энхбат нарт дэлхийн сонгодог уран зохиол V ээлжийн амрагч хүүхдүүдэд аяндаа идэвхтэй оролцохыг уриалсан юм.
Найрамдал төвийн арга зүйч багш Д.Наранцэцэг “Оюунт Монгол аян Найрамдал төвд хийсэн хамгийн эхний үйл ажиллагаа бол зуслангийн IV ээлжинд зохиогдсон эссе бичлэгийн уралдаан байсан. Энэ удаад Монгол туургатан хүүхдийн урлагийн наадам зохион байгуулагдаж байгаа энэ үед зуслангийнхаа V ээлжинд “Оюунт Монгол” аяныг дахин үргэжлүүлж зохион байгуулахаар болсон” гэв. Харин Одод бүлгийн удирдагч багш Л.Энхбат “ энэ үйл явдлыг хүрээнд манай зусланд 51 номыг гардуулж өгч байна. Миний хувьд Эмпати төв болон Психортоникийн хүрээлэнгээс гаргасан номуудад дуртай. Мөн Сод Номун төвөөс ирж байгаа хүүхдийн зохиолууд их сайхан санагддаг “ гэлээ.
Дашрамд дуулгахад номыг дээдэлдэг номонд дуртай хүн бүр энэ аянд оролцох боломжтой гэнэ шүү.
No comments:
Post a Comment