Friday, July 29, 2011

“Сэлбэ” зуслан номыг хаанд өргөмжилж байна

Ном ушихаар төсөөлөн бодох чадвар сайжирч, үгийн баялаг ихтэй, зөв хүн болох, амжилтанд хүрэх гээд номын ашиг  тус аугаа. Хүүхдийн зуслангуудад хэрэгжээд эхнээсээ үр дүнгээ өгч байгаа “Оюунт Монгол” аян хүүхдийн “Сэлбэ” зусланд хэрэгжихээр болж нээлтээ хийлээ.
 Тус нээлтэнд “Оюунт Монгол” аяны удирдагчид, “Сод Номун” ТББ-ын тэргүүн С.Цэцэгмаа,  “Сэлбэ” зуслангийн захирал Ч.Баттулга, зуслангийн удирдагч багш Ч.Батзаяа нар оролцлоо. Зуслангийн IV ээлжинд 30-аад хүүхэд амарч байгаа бөгөөд
хүүхдүүд “Номын сайн нөхөр, шилдэг уншигч” шалгаруулах уралдаанд оролцох болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн “Сод Номун” ТББ-ын тэргүүн С.Цэцэгмаа: -“Оюунт Монгол” аяны хүрээнд “Ногоон байгалийн дунд номтой хамт нөхөрлөе” уриатайгаар энэ сайхан үйл ажиллагааг бид хамтран дэмжиж хүүхдүүдээ номоор хангаж, номоос ямар их зүйлийг олж мэддэгийг ойлгуулж, номыг хаанд өргөмжлөн, ном унших сэдэл төрүүлэх зорилготой ажиллаж байна” гэсэн бол “Сэлбэ” зуслангийн удирдагч багш Ч.Батзаяа “Манай зуслангийн онцлог, давуу тал бол номын сан, уншлагын танхимтай. Үүнээс гадна бид долоо хоногийн нэг өдрийг “Номтой нөхөрлөе” уриатайгаар номын тухай ярилцаж, хүүхдүүдээ ном уншуулдаг. Энэхүү сайхан аянтай нэгдэх болсондоо баяртай байна. “Оюунт Монгол” аяныхан орчин үеийн шилдэг, сайн зохиол бүтээлийг хүүхдүүдэд зориулан авчирсан нь нүдээ олсон хэрэг болжээ” гэлээ.


1 comment:

  1. сайхан аян байна та бүхэнд амжилт хүсье

    ReplyDelete