“UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунm Монгол” жилийн аяныхаа хүрээнд бид Хүүхдийн зуслангуудаар аялан тэдний оюунд
хөрөнгө оруулахын төлөө хичээн ажиллаж байгаа билээ. Энэхүү аяныг Нийслэлийн Хүүхдийн Төлөө газар, ЗГХА Соёл Урлагийн хороо, Нийгмийн Ардчилал МЗХ, “Равжаа медиа” ТББ, “Сод Номун” ТББ, Эмпати төв дэмжин ажиллаж байгаа. Ариун гэгээн хүсэл мөрөөдөл бүхэн биелдэг юм гэнэ лээ. Номын цэвэр ариун мөртэй хүүхдүүдийг холбох бидний ажил урагшилсаар. Бид энэ удаад “Ундраа” зуслангийн дөрөвдүгээр ээжинд амрагч Э.Энхмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр энэ онд өөрийн анхны бүтээлээ гаргах гэж байгаа бөгөөд “Оюунт Монгол” аянд идэвхтэй оролцогчдын нэг юм.
хөрөнгө оруулахын төлөө хичээн ажиллаж байгаа билээ. Энэхүү аяныг Нийслэлийн Хүүхдийн Төлөө газар, ЗГХА Соёл Урлагийн хороо, Нийгмийн Ардчилал МЗХ, “Равжаа медиа” ТББ, “Сод Номун” ТББ, Эмпати төв дэмжин ажиллаж байгаа. Ариун гэгээн хүсэл мөрөөдөл бүхэн биелдэг юм гэнэ лээ. Номын цэвэр ариун мөртэй хүүхдүүдийг холбох бидний ажил урагшилсаар. Бид энэ удаад “Ундраа” зуслангийн дөрөвдүгээр ээжинд амрагч Э.Энхмаатай уулзаж ярилцлаа. Тэрээр энэ онд өөрийн анхны бүтээлээ гаргах гэж байгаа бөгөөд “Оюунт Монгол” аянд идэвхтэй оролцогчдын нэг юм.
Сайн байна уу? Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу?
Э.Энхмаа -Намайг Энхболдын Энхмаа гэдэг. Би ирэх намар 71-р сургуулийн 11а ангид дэвшин орох гэж байгаа.
Амралт ямар байна даа ?
Амралт сайхан байна. Өнөөдөр Ундраа зуслангийн дөрөвдүгээр ээлжинд Цоглог бүлэгт амарч байна. Амрах хугацаандаа “Оюунт Монгол” аянд хамрагдан ном уншсан.
Танай зусланд “Оюунт Монгол” аян явагдаж байна. Энэ аянаас та юу сурав. Үе тэнгийнхэн нь хэрхэн хандаж байна?
“Оюунт Монгол” аяныг тусгаж авч байгаа олон хүүхэд байгаа. Уг аян нь бидэнд хэрэгтэй номыг минь өгч хүмүүсийн оюуны цар хүрээг тэлэхэд хөрөнгө оруулалт хийх зорилгоор явагдаж байгаа гэж би ойлгож байгаа. Миний хувьд А.П.Чеховын “Интоорын цэцэрлэг” гэдэг номыг уншсан. А.П.Чехов бол өөрөө богино үгүүллэгийн эцэг гэж яригддаг. Энэ зохиолоос би хүн өөрийнхөө орчинг нээх ёстой, хэрвээ нээж чадвал хүн юунд ч ялагдахгүй. Харин эс чадвал нийгэмдээ ямар ч байр суурьгүй болдог гэгдийг ойлгосон.
Бүлгээрээ номын тухай ярьдаг гэсэн?
Манай бүлгийн хувьд Пүрэвзул багш номыг уншсанаар цаг хугацааг хэрхэн ашиглах, ямар үр дүнд хүрэх зэрэг чөлөөт ярилцлага хийсэн. Үүнээс би цаг хугацаатай уралдаж амьдрах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Хамгийн их үнэ цэнэтэй зүйл бол хүн өөрөө тэгээд цаг хугацаа. Энэ хоёрыг нэгтгэвэл хүн юунд ч хүрч чаддаг гэдгийг ойлгосон. Үүнээс сэдэвлэн би шүлэг бичсэн.
Ямар нэртэй шүлэг юм бол, сонирхож болох болов уу?
Өнөөдөр гэдэг нэртэй шүлэг “Оюунт Монгол”-ын аяны тэргүүн Пүүжээ ахын яриаг сонсоод сэтгэл хөдөлсөн. Бидэнд ярьж өгсөн “Цаг хугацаа” сэдвийн талаар бодож уг шүлгийг бичсэн.
Өнөөдөр
Өнөөдөрт маргааш бас өчигдөр гэж байдаггүй
Зөвхөн чиний тулах тэр л цэгт үргэлжлэх хором
Гэвч тэр хором нь хэзээ ч олдохгүй агшин
Маргааш биш өнөөдрийг тэмүүлж
Бусдыг биш өөрийгөө дээдэлж
Өчигдөрт харамсахгүйн тулд өнөөдөр байдаг
Өнөөдрийн урсгалд бүх зүйл нэвчдэг
Өнөөдөр салхитай бороотой өдрийг би дурдъя
Надад тохиолдсон зовлонг өнөөдөр дурсъя
Аз жаргалыг бас өнөөдөр л мэдэрье
Би тэр өнөөдрийн бүтээл учраас
Өнөөдөрт л тулж итгэж явдаг
Маргааш юу тохиолдохыг мэдэхгүй учраас
Өнөөдөрт маргааш бас өчигдөр гэж байдаггүй учраас
Урьд нь зусланд амарч байхдаа ийм аянд оролцож байсан уу?
Урьд нь зусланд амарч байсан ч номыг дээдэлж хүндэтгэсэн ийм сайхан аянд оролцож байгаагүй. Энэхүү аяныг Ундраа зуслан дээр ирэнгүүтээ мэдсэн. Ном унших дуртай болохоороо “Оюунт Монгол” аяны тухай сонсмогцоо А.П.Чеховын зохиолыг унших хүсэл төрсөн. Би өөрөө зөгнөлт, адал явдалтай, нууцаар дүүрэн, төгсгөл нь мэдэгдэхгүй ном унших дуртай. Ном уншихад орчин хэдий шуугиантай байлаа ч номондоо ороод өөрийгөө зохиолын гол баатар болчихсон юм шиг төсөөлдөг дөө.
Ном гаргах гэж байгаа гэж сонссон номынхоо тухай яриач?
Би бүр багаасаа ном гаргая гэж боддог байсан. Энэхүү номоороо хүмүүсийг илүү ухаантай, ухамсартай байж эх дэлхий, ижий аавыгаа хайрлаж, хүндэтгэн дээдлээсэй гэсэн үүднээс номоо гаргая гэж бодсон. Номоо “Агшин, үнэ цэнэ” гэж нэрлэх гэж байгаа. Хүний үнэ цэнэ, цаг хугацааг гаргахын тулд би энэ номоо бичихээр болсон юм.
Ямар чиглэлийн ном байгаа вэ?
Одоо гарах ном бол шүлэг, үгүүллэг, эссэ гэсэн гурван төрлөөс бүтэж байгаа цоморлиг юм. 40 гаруй бүтээл оруулна гэж төлөвлөсөн байгаа. Үүн дээр нэмэгдээд адал явдалт зохиол орно.
Хүсэл мөрөөдөл нь юу вэ?
Би сайн сэтгүүлч болно. Хүмүүст хэрэгтэй мэдээллийг нь хүргэж үнэний мөрөөр явах болно. Зөв, шударга, үнэнийг түгээн дэлгэрүүлж ард түмнийхээ талархлыг хүлээнэ гэж боддог. Тийм ч учраас би сэтгүүлч мэргэжлийг эзэмшихээр шийдсэн.
Сэтгүүлчдээс хэнийг хүндэлдэг вэ?
TV9 телевизийн сэтгүүлч Болорчимэгийг хүндэлдэг.
Урьд нь ямар нэгэн уралдаан тэмцээнд оролцож байсан уу?
Үгүй. Би сургуулийнхаа өсвөр үеийн сурвалжлагчдын клубт явдаг. Ноднингийн 12 сараас эхлэн үгүүллэг, шүлэг, ном бичих болсон. Учир нь би өөрийн уншсан номын тухай төрсөн сэтгэгдлээ бичээд багшдаа үзүүлтэл болж байна гээд л надад ямар их урам өгсөн гээч. Тухайн зохиолчийн бодол санааг өөртөө тусгаж аваад сэтгэгдлээ бичихэд надад үнэхээр сайхан байдаг.
Гэр бүлд чинь зохиолч сэтгүүлч хүн байгаа юу? Хэдүүлээ амьдардаг вэ?
Манай ээж номын санч тэгээд чөлөө зав гарах бүртээ ном уншиж бай гэж бидэнд хэлдэг. Би аав, ээж, хоёр эгч, дүүтэйгээ амьдардаг. Манай аав ээж номыг хайрлаж, хүндэлдэг сайхан хүмүүс байдаг. Ээж аавын номонд дуртай чанар нь надад их нөлөөлсөн. Ер нь манай гэрийнхэн бүгдээрээ ном унших дуртай.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөх дуртай вэ?
Одооноос эхлэн би өөрийгөө завгүй байлгавал илүү үр дүнд хүрнэ гэж бодож байгаа. Сул чөлөөтэй цагаараа сургалтанд сууж, өөрийгөө хөгжүүлж, төлөвшүүлэх тал дээр илүү анхаарна.
Үе тэнгийнхэндээ хандаж юу гэж хэлмээр байна?
Ном уншаарай. Хичээл хийх, ном унших, өөрийгөө төлөвшүүлэх цагийг өөртөө гаргах хэрэгтэй шүү. Өнөөдөр чи хэдий тоглож болох ч цагийг ашиглахгүй дэмий өнгөрөөвөл хожим нь чи алдана. Тиймээс цагийг үр бүтээлтэй ашиглаж, оюун санаагаа нэг шат ч атугай ахиулаарай гэж хэлмээр байна.
Ариун гэгээн хүсэл мөрөөдлөөр дүүрэн бидний ярилцлага ингээд өндөрлөсөн юм. Бичсэн шүлэг, ярьж буй яриаг нь анзаарахад үнэхээр их ирээдүй байна гэж дотроо бодсоноо нуух юун. Цааш цаашдаа өөрийгөө илүү их боловсруулж, алдартай мундаг зохиолч сэтгүүлч болоорой. Буян ерөөл дэлгэрэх болтугай.
No comments:
Post a Comment