Хүүхдүүдэд ном унших сэдлийг нь төрүүлж, номтой нөхөрлөх боломжоор хангаж байгаа “Оюунт Монгол” аяны хамт олон “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоотой хамтран “Ногоон байгалийн дунд номтой нөхөрлөе” уриатайгаар “Ном бидний амьдралд” лекц тавилаа.
Тус лекцийг “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Оюунт Монгол” аяны хамт олны урилгаар “Сэлбэ”, “Ундраа” зуслангийн амрагч хүүхдүүдийн дунд тавьсан бөгөөд хүүхдүүдэд хэрэгтэй мэдээллийг нь өгч чадсанаараа ач холбогдолтой боллоо. Өмнө нь “Оюунт Монгол” аяны хүрээнд “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”-ийг шалгаруулан, эсээ бичлэгийн уралдаан зарлаж байсан бол энэ удаад лекц зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Эл лекцийг тавьсан “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “UB лавлах 1617, Монголын Психотроникийн хүрээлэнгээс санаачлан хэрэгжүүлж байгаа Оюунт Монгол аяныг хүүхэд залуусыг хөгжүүлэх хөтөлбөр гэж ойлгож байгаа. Тэр дундаа хүүхдүүд өсвөр насандаа хойшдын амьдралдаа хэрэг болох зүйлийг олж авдаг. Яг энэ үед нь хүүхдүүдийг номтой нөхөрлүүлж, лекц зохион байгуулж байгаа нь нүдээ олсон хэрэг гэж бодож байна” гэв. Энэхүү лекцэнд 160 гаруй хүүхэд хамрагдсан бөгөөд цаашид “Ном бидний амьдралд” лекцээ “Ундраа”, “Сэлбэ” зусланд долоо хоног бүрийн гурав дахь өдөр тавих юм байна.
No comments:
Post a Comment