Номыг дээдэлж, номыг хүндэтгэсэн “Оюунт Монгол” аяны хамт олон Монголын хамгийн анхны зуслан болох “Сэлбэ” зусланд шинжлэх ухаан танин мэдэхүй, хувь хүний хөгжил, дэлхийн сонгодог зохиол зэрэг 200 гаруй номоос бүрдсэн зөөврийн номын сангаа байршуулан “Сэлбэ” зуслангийн хүүхдүүд болон багш нарт арга зүйн зөвлөгөө өгч, ном унших сэдлийг нь төрүүлж шилдгүүдээ тодрууллаа.
“Номын сайн нөхөр шилдэг уншигч”-аар 84-р сургуулийн 8ё ангийг төгссөн Б.Шинэхүү, идэвхтэн уншигчаар 97-р сургуулийн 8а ангийг төгссөн М.Бат-Оргил нар тодорсон бол “Бүлэг удирдагч шилдэг багш”-аар Б.Ариун шалгарсан юм.
Тус зуслангийн IV ээлжинд 30-аад хүүхэд амарсан бөгөөд хүүхдүүд өдрийн цай, хээрийн аялалынхаа үеэр ч сонирхсон номоо уншиж, ахлах ангийн хүүхдүүд дүү нартаа “Сургамжит өгүүллэг” номоос ойлгосноо ярьж сонирхолтой яриа өрнүүлсэн байна.
Мөн Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв, “Ундраа”, “Цагаан нуга”, Х.Чойбалсангийн нэрэмжит Монголын хамгийн анхны “Сэлбэ” зусланд хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр зуслангийн хүүхдүүд төдийгүй багш нар энэхүү аянд талархалтай хандаж байгаа бөгөөд “Оюунт Монгол” аян нь цаашид илүү өргөн хүрээг хамрах нь ээ.
No comments:
Post a Comment