Эрнест Мулдашев бурхадын хотын эрэлд буюу Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж 1-р боть.
Зохиолчийн тухай товчхон
Хорвоо дээр бүрэн төгс авъяас билигтэй хүн гэж байдаггүй зөвхөн цайлган цагаан сэтгэлтэй болон хөдөлмөрч хүмүүс байдаг гэж би хувьдаа боддог. Тийм хүмүүст бурхан зөн билиг болгож шинжлэх ухааны нээлт хайрладаг гэж Эрнест Мулдашев хэлсэн. Тэрээр бага ахуйдаа ээрүү хүүхэд байсан бөгөөд оюутан ахуй цагаасаа энэхүү дутагдлаа засаж, өөрийгөө дутуу үнэлэдэг зан чанараа нэг мөр орхижээ. Бусдын л адил алдаж, онож хөдөлмөрлөж өссөн тэрээр анагаах ухааны доктор, профессор, Оросын эрүүл мэндийн яамны нүдний эмчилгээний болон нөхөн засах бүх Оросын мэс заслын төвийн ерөнхий захирал, Оросын гавьяат эмч, парапсихологч болсон юм.
Эрнест Мудашев 100 орчим янзын мэс ажилбарыг бий болгож, 83 янзын биоматериал “Аллоплат”-ыг үйлдвэрлэлд зохион нэврүүлж, жил бүр 600-800 нарийн мэс засал хийдэг байна.
Номын тухайд
Номын тухайд
Номын үнэнч уншигч болсон би бээр анх Эрнест Мулдашевтэй 14 настайдаа танилцаж билээ. Цагаан сараар жилд ганц очдог SoHm” буюу өөрийгөө боловсруул хэмээх энгийн нэгэн мессежийг надад илгээсэн. “SoHm” бол хүн төрөлхтөнд зориулсан сүүлчийн илгээлт бөгөөд “SoHm” амьсгал гаргах авиа юм.”So” гэдэг нь амьсгал авах авиа бөгөөд “Hm” гэдэг нь амьсгал гаргах авиа юм. “SoHm” –ын үүрэг маш их. “SoHm” бол хамрын авиа. Энэ бол амьдрал үхлийн авиа. “Ум” болон бусад иймэрхүү үгнүүд “SoHm”-ын хувилбарууд юм. Яагаад “SoHm”-ыг сүүлчийн илгээлт гэдэг юм бэ? Яагаад гэвэл энэ нь хүн амьдралынхаа туршид сайн үйл бүтээж өөрөө өөрийгөө боловсруулах ёстой гэсэн сануулга юм. Энэхүү номыг уншаад өөрийгөө цэнэглэж урдаа таарсан бэрхшээлд ажирахгүй амжилттай ажиллаж, сурч байгаа олон хүмүүс бий. Тэдгээрийн нэг нь манай хамаатны нэгэн охин юм. Түүнийг Р.П гэдэг тэрээр онц сурдаг. Англи, япон, франц хэлтэй. 2007 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тооны шалгалтанд Монгол улсын хэмжээнд ердөө хоёр хүүхэд л онц, сайн дүн авснаас онц нь дээр дурдсан энэ охин юм. Одоо Японд нэр нөлөө бүхий сургуульд 100 хувийн тэтгэлэгээр сурдаг. Түүний амжилтын нэгэн үндэслэл нь Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” I, II, III, IV, V ботьтой нөхөрлөж өөрийн ирээдүйд асар баялаг суурийг тавьсанд байгаа юм. Энэхүү номын ид шидийг ганц хоёрхон үгүүлбэрээр илэрхийлэхийн аргагүй юм. Тийм учраас уншигч авгай та болгоож өөрийн уншсан мэдснээ бидэнтэй хуваалцаарай.
ахындаа очтол энэ номыг уншаад эргүүлж өгөөрэй гэсэн нь Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй” ном байсан юм. Энэхүү номыг уншсанаар би өөрөө өөр дээрээ төвлөрөх болсон. Анх эрх танхи, мөн хүнд амархан уурладаг байсан бол өөрөө өөр дээрээ ажиллаж эхэлснээс энэхүү зангаа гээх болсон. Сүүлийн үед дүү минь хүртэл та яагаад ерөөсөө уурладаггүй юм бэ? гэж гайхаж асууна, олон улсын байгууллагын санаачласан жүжгийн багт гурван сар орчим хугацаанд ажиллахад найруулагч болон албаны хүмүүс яагаад уурладаггүйг минь гайхана. Тиймээ энэ ном намайг Энэтхэг, Төвд рүү аялуулж, Сфинкс, Стөүнхэжийн тухай шинжлэх ухааны бодитой таамаглалууд бас Самади агуйн төсөөллийг бий болгосноос гадна “
ахындаа очтол энэ номыг уншаад эргүүлж өгөөрэй гэсэн нь Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй” ном байсан юм. Энэхүү номыг уншсанаар би өөрөө өөр дээрээ төвлөрөх болсон. Анх эрх танхи, мөн хүнд амархан уурладаг байсан бол өөрөө өөр дээрээ ажиллаж эхэлснээс энэхүү зангаа гээх болсон. Сүүлийн үед дүү минь хүртэл та яагаад ерөөсөө уурладаггүй юм бэ? гэж гайхаж асууна, олон улсын байгууллагын санаачласан жүжгийн багт гурван сар орчим хугацаанд ажиллахад найруулагч болон албаны хүмүүс яагаад уурладаггүйг минь гайхана. Тиймээ энэ ном намайг Энэтхэг, Төвд рүү аялуулж, Сфинкс, Стөүнхэжийн тухай шинжлэх ухааны бодитой таамаглалууд бас Самади агуйн төсөөллийг бий болгосноос гадна “
Өмнөх иргэншлүүдийн талаарх ерөнхий мэдээлэл
Шашны болон гэгээнтнүүдийн мэдлэгээр бол газар дэлхий дээр нийтдээ хүн төрөлхтний таван иргэншил буюу соёл иргэншил байсан.
· Хамгийн эхний үндэстний хүн “өөрөө төрөгсөд” гэгддэг, сүнс маягийн 50-60 метр өндөртэй, мөн л ганц нүдтэй, хуваагдаж үрждэг бодгаль байсан байна.
· Хоёр дахь үндэстний хүн болох “хожуу төрөгсөд” буюу “мөнх” гэгддэг, арай нягт боловч мөн л сүнс хэлбэрийн, 40 орчим метрийн өндөртэй, мөн л ганц нүдтэй, спор үүсгэх болон нахиалах аргаар үрждэг биет байсан байна.
· Гурав дахь үндэстний хүн нь “хоёр нүүрт”, “андрогин” буюу “лемурчууд буюу лемуро-атлантчууд юм.
· Дөрөв дэхь үндэстэн буюу атлантчууд нь хоёр гартай, нэг нүүртэй, 6-8 метр орчим өндөртэй, нягт биетэй байсан байна.
· Тав дахь үндэстэн /манай соёл иргэншлийн хүмүүс/ буюу аричууд эхэндээ өндөр биетэй байсан ч аажимдаа одоогийн хэмжээнд хүртэл багассан байна.
Сониноос үүнд дурдагдсанаар 20 метр орчим өндөртэй, дөрвөн гартай хоёр нүүртэй лемурчууд үнэхээр байсан эсэх нь зарим хүнд итгэмээргүй санагдавч саяханы нэгэн мэдээгээр Энэтхэгт 1 метр урт, 80см өргөнтэй гавлын яс олдсон тухай мэдээ “Эх орон” телевизээр цацагдсан. Эрхэм уншигч авгай таны мэргэн ухаан дүгнэх биз ээ.
No comments:
Post a Comment