Tuesday, August 9, 2011

Цагдаагийн академи” сонсогчиддоо цэргийн хүмүүжил олгохоос гадна оюунд нь хөрөнгө оруулж байна

Хүүхэд багачууд, оюутан залуус төдийгүй нийгмийн бүхий л хүрээг хамарч байгаа “Оюунт Монгол” аяны хамт олон өчигдөр “Цагдаагийн академи”-д “Зорилго ба хариуцлага” нэртэй лекц тавилаа. 76 жилийн түүхтэй “Цагдаагийн академи”-ийн хээрийн сургалтын 200 гаруй сонсогч уг лекцэнд хамрагдсан юм.
Тус лекцийг “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооны  Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга тавьсан бөгөөд “Оюунт Монгол” аяны удирдагчид болон цагдаагийн
ахлах дэслэгч Г.Ганболд нар сонсогчиддоо хандан “Оюунт Монгол” аяныг танилцуулж, цаашид уг аянтай хамтарч ажиллахаа илэрхийлсэн.
Лекцийн талаар Цагдаагийн академийн сонсогч Д.Нямтулга “Оюунт Монгол аяныг би хүмүүсийн оюун санааг эерэгээр цэнэглэж, аливаад зөв хандах хандлагыг бий болгоход чиглэж байгаа гэж ойлгож байна. Оюунт Монгол аян цаашид амжилттай хэрэгжиж олон хүнд хүрээсэй. Цэргийн хүмүүжил олгож байгаа хээрийн дасгал сургуулилттай энэ үеэр лекц тавин сайхан үгээр биднийг цэнэглэж, эх орноо хөгжүүлэх хүслийг огшуулж өгсөнд баярлалаа” гэв.
Мөн энэхүү аяныг “Монголын Психотроникийн хүрээлэн”, “UB лавлах 1617” санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Нийслэлийн Хүүхдийн төлөө газар”, ЗГХА “Соёл урлагийн хороо”, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбоо, “Равжаа медиа” ТББ, “Сод Номун” ТББ, “Эмпати ертөнц” ХХК, “TV1 телевиз” хамтран зохион байгуулж байгаа юм.
. 


No comments:

Post a Comment