Friday, July 29, 2011

“Сэлбэ” зуслан номыг хаанд өргөмжилж байна

Ном ушихаар төсөөлөн бодох чадвар сайжирч, үгийн баялаг ихтэй, зөв хүн болох, амжилтанд хүрэх гээд номын ашиг  тус аугаа. Хүүхдийн зуслангуудад хэрэгжээд эхнээсээ үр дүнгээ өгч байгаа “Оюунт Монгол” аян хүүхдийн “Сэлбэ” зусланд хэрэгжихээр болж нээлтээ хийлээ.

Хүүхдүүд төдийгүй багш нар өөрийгөө давхар боловсруулж байгаагаараа онцлогтой

Номыг хаанд өргөмжилж, номыг дээдлэх, номонд дуртай болгож, ном унших сэдлийг төрүүлэх зорилгоор “Оюунт Монгол” аяны хамт олон өчигдөр  олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн Зуны театрт “Номын сайн нөхөр, шилдэг уншигч”, “Бүлэг удирдагч шилдэг багш” нараа тодруулан өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйлээ ёслол төгөлдөр гардууллаа.

“Ном биднийн амьдралд” лекц болов

Хүүхдүүдэд ном унших сэдлийг нь төрүүлж, номтой нөхөрлөх боломжоор хангаж байгаа “Оюунт Монгол” аяны хамт олон “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбоотой хамтран “Ногоон байгалийн дунд номтой нөхөрлөе” уриатайгаар “Ном бидний амьдралд” лекц тавилаа.

А.Дөлгөөн: Би хоёр дүүгээ ном уншдаг болгоно гэж боддог

 

Б.Энхтуул: Би хамгийн анх “Цагаан бээлий” романыг уншсан

Б.Энхтуул /Цагаан өнгөтэй малгайтай цамц өмсөөд, ном уншиж сууж байгаа нь/
 UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунm Монгол” жилийн аяныхаа хүрээнд бид ном унших сэдлийг төрүүлж, номонд дуртай хүүхдүүдийг урамшуулж, хүүхдийн нас, сэтгэхүйд тохирсон номоор баялаг зөөврийн номын сангаар зуслангийн хүүхдүүдэд үйлчилж, зуслангуудаар төрөл бүрийн уралдаан зарлаж байгаа билээ. Түүний нэг нь Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвд зарласан “Ном бидний амьдралд” эсээ бичлэгийн  уралдаанд түрүүлсэн  Б.Энхтуултай охинтой ийн хөөрөлдлөө. Түүний эсээ 75 бүтээлээс тэргүүн байр эзэлсэн бөгөөд “Оюунт Монгол” аяны түүчээ оролцогчдын нэг юм.

Б.Чимэгдарь: Би зургаан сарын дотор солонгос хэлийг эх шигээ сурсан



UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн Хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” аян зуслангуудаар амжилттай хэрэгжсээр номын сайн нөхөр, шилдэг уншигчид болон өвөрмөц хүүхдүүдийг нээн илрүүлсээр байгаа билээ. Эдгээр өвөрмөц хүүхдүүдийн нэг болох Б.Чимэгдарь охинтой ярилцлаа. Тэрээр 16 настай бөгөөд Солонгос хэлийг зургаан сарын дотор эзэмшжээ.  

Tuesday, July 19, 2011

Ном уншсанаар хүний төсөөлөн бодох чадвар сайжирч илүү их амжилт гаргадаг

/Зүүн гар талаас Г.Маргад, баруун гар талаас Б.Оюун-Эрдэнэ/

“Оюунт Монгол” аяны хамт олон өчигдөр Ундраа зуслангийн IV ээлжийн хаалтын үйл ажиллагааны үеэр аяныхаа зүгээс зарласан “номын сайн нөхөр шилдэг уншигч”, “бүлэг удирдагч шилдэг багш”-ийг шалгаруулах уралдааны дүнг танилцууллаа. Эл аяныг “UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэнгээс санаачилж Нийслэлийн хүүхдийн төлөө газар, ЗГХА Соёл Урлагийн хороо”, “Равжаа медиа” ТББ, Нийгмийн Ардчилал МЗХ,  Эмпати төв, “Сод Номун” ТББ хамтран зохион байгуулж байгаа юм.

“Оюунт Монгол” аян орон нутагт хүрээгээ тэлсээр байна

/Зүүн гар талаасаа эхэнд нь сууж байгаа нь Т.Буяндэлгэр, дөрөвдэхь нь А.Түвшинбаяр/

Үе тэнгийнхнээ номтой нөхөрлүүлэх гэгээн мөрөөдөл тээсэн Өмнөговь аймгийн “Төгс голомт” ТББ-ын удирдагч Т.Буяндэлгэр, А.Түвшинбаяр нар аймгийнхаа Соёлын төвдUB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” аяны хүрээнд байгуулагдаж байгаа эл номын клуб нь 200 гаруй номтой бөгөөд шинжлэх ухаан танин мэдэхүй, парапсихологи, байгаль орчин гээд төрөл бүрийн номоор баяжижээ.

Би алдартай зохиолч, сэтгүүлч болохыг мөрөөддөг

UB лавлах 1617”, “Монголын Психотроникийн хүрээлэн”-ээс санаачлан хэрэгжүүлж буй “Оюунm Монгол” жилийн аяныхаа хүрээнд бид Хүүхдийн зуслангуудаар аялан тэдний оюунд

Эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамтаар ном уншиж оюунаа хөгөллөө

Хүүхдийн зусланд зөвхөн хүүхдүүд амардаг бол энэ удаад эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамтаар Цагаан нуга зусланд амарч оюунаа хөгөллөө. Оюун билгийг IV ээлжинд “Ногоон байгалийн дунд номтой нөхөрлөе” уриан дор номын ариун үйлсийг өрнүүлээд ирсэн байна.

Wednesday, July 6, 2011

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ

Таны хүүхэд ном унших дуртай юу? Эсвэл та хүүхдийнхээ хүссэн номыг авах завгүй явна уу? Тэгвэл “UB лавлах 1617”-оос санаачлан хэрэгжүүлж буй “Оюунт Монгол” жилийн аян хүүхэд, өсвөр үеийнхэн болон оюутан залуусыг номтой нөхөрлүүлэх бүхий л боломжоор хангаж байна.

Хорвоо дээр бүрэн төгс авъяас билигтэй хүн гэж байдаггүй гагцхүү...

Эрнест Мулдашев бурхадын хотын эрэлд буюу Эртний хүмүүсийн эмгэнэлт илгээмж 1-р боть.
                                                                   Зохиолчийн тухай товчхон
    Хорвоо дээр бүрэн төгс авъяас билигтэй хүн гэж байдаггүй зөвхөн цайлган цагаан сэтгэлтэй болон хөдөлмөрч хүмүүс байдаг гэж би хувьдаа боддог. Тийм хүмүүст бурхан зөн билиг болгож шинжлэх ухааны нээлт хайрладаг гэж Эрнест Мулдашев хэлсэн. Тэрээр бага ахуйдаа ээрүү хүүхэд байсан бөгөөд оюутан ахуй цагаасаа энэхүү дутагдлаа засаж, өөрийгөө дутуу үнэлэдэг зан чанараа нэг мөр орхижээ. Бусдын л адил алдаж, онож хөдөлмөрлөж өссөн тэрээр анагаах ухааны доктор, профессор, Оросын эрүүл мэндийн яамны нүдний эмчилгээний болон нөхөн засах бүх Оросын мэс заслын төвийн ерөнхий захирал, Оросын гавьяат эмч, парапсихологч болсон юм.  
    Эрнест Мудашев 100 орчим янзын мэс ажилбарыг бий болгож, 83 янзын биоматериал “Аллоплат”-ыг үйлдвэрлэлд зохион нэврүүлж, жил бүр 600-800 нарийн мэс засал хийдэг байна.

Номын тухайд
Номын үнэнч уншигч болсон би бээр анх Эрнест Мулдашевтэй 14 настайдаа танилцаж билээ. Цагаан сараар жилд ганц очдог SoHm” буюу өөрийгөө боловсруул хэмээх энгийн нэгэн мессежийг надад илгээсэн. “SoHm” бол хүн төрөлхтөнд зориулсан сүүлчийн илгээлт бөгөөд “SoHm амьсгал гаргах авиа юм.”So” гэдэг нь амьсгал авах авиа бөгөөд “Hm” гэдэг нь амьсгал гаргах авиа юм. “SoHm –ын үүрэг маш их. “SoHm бол хамрын авиа. Энэ бол амьдрал үхлийн авиа. “Ум” болон бусад иймэрхүү үгнүүд “SoHm”-ын хувилбарууд юм. Яагаад “SoHm”-ыг сүүлчийн илгээлт гэдэг юм бэ? Яагаад гэвэл энэ нь хүн амьдралынхаа туршид сайн үйл бүтээж өөрөө өөрийгөө боловсруулах ёстой гэсэн сануулга юм. Энэхүү номыг уншаад өөрийгөө цэнэглэж урдаа таарсан бэрхшээлд ажирахгүй амжилттай ажиллаж, сурч байгаа олон хүмүүс бий. Тэдгээрийн нэг нь манай хамаатны нэгэн охин юм. Түүнийг Р.П гэдэг тэрээр онц сурдаг. Англи, япон, франц хэлтэй. 2007 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр тооны шалгалтанд Монгол улсын хэмжээнд ердөө хоёр хүүхэд л онц, сайн дүн авснаас онц нь дээр дурдсан энэ охин юм. Одоо Японд нэр нөлөө бүхий сургуульд 100 хувийн тэтгэлэгээр сурдаг. Түүний амжилтын нэгэн үндэслэл нь Эрнест Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй”, “Бурхадын хотын эрэлд” I, II, III, IV, V ботьтой нөхөрлөж өөрийн ирээдүйд асар баялаг суурийг тавьсанд байгаа юм. Энэхүү номын ид шидийг ганц хоёрхон үгүүлбэрээр илэрхийлэхийн аргагүй юм. Тийм учраас уншигч авгай та болгоож өөрийн уншсан мэдснээ бидэнтэй хуваалцаарай.

“ОЮУНТ МОНГОЛ”-ынхон нийгмийн бүхий л хүрээнд нөлөөлнө

“Монголын Психотроникийн хүрээлэн”, “UB лавлах 1617” санаачлан хэрэгжүүлж байгаа “Оюунт Монгол” жилийн аяныг зохион байгуулагчид Нийслэлийн хүүхдийн төлөө газар, “Сод номун” ТББ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Нийслэлийн соёлын газрын Соёлын хороо, Ногоон бүсийн хүүхдийн зуслангийн удирдлага болон албаны хүмүүстэй уулзалт зохион байгууллаа.

"ОЮУНТ МОНГОЛ" жилийн аяны хүрээнд хийсэн ажлууд

Нийслэлийн 45-р сургуулийн сурагчид долоо хоног бүрийн Бямба гарагийг номын хишиг өдөр болгон ном унших хөдөлгөөнийг эхлүүлсэн байна. Энэхүү аяныг дэмжин UB лавлах 1617, Монсудар хэвлэлийн газар, Үндэсний төв номын сан, Монголын оюун ухааны төв, Монголын Психотроникийн хүрээлэн хамтран “Оюунт Монгол” аяныг эхлүүлжээ.

Friday, July 1, 2011

Өмнөговь аймгийн оюутан залуус номонд шумбаж эхэллээ

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн бодит мэдлэгийг олгож, нийгмийн оюун сэтгэлгээг идэвхжүүлэх, байгаль экологийг хайрлан хамгаалахыг уриалгаа болгосон “Оюунт Монгол” аян номын клубтэй боллоо. Уг номын клубт 21 аймгийн оюутан залуусын төлөөлөл нэгдсэн бөгөөд тэдгээр аймгуудаас Өмнөговь аймгийн оюутан залуус энэ сарын 15-аас эхлэн гурван сарын турш Даланзадгад сумын төв байранд “Төгс голомт” ТББ-тай хамтран номын клуб нээн ажиллуухаар болжээ.
Номонд дуртай, номыг шимтэн уншдаг оюутан залуус үүнд хамрагдах боломжтой бөгөөд уншсан номоо хэлэлцүүлж, төрөл бүрийн уралдаан зохион байгуулах гэнэ. Тус аймгийн “Сапиэнс” мэтгэлцээний клубын тэргүүн Т.Буяндэлгэр “Номын клубыг дэмжиж байгаад баяртай байна. Цаашид уламжлал болгон хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Орон нутагт мэдээ мэдээлэл хомс, чиглэсэн ажил цөөн байгаа энэ үед хувь хүний хөгжил рүү хандсан ном бэлэглэж буй UB лавлах 1617 болон Монголын психотроникийн хүрээлэнгийн хамт олонд талархалаа илэрхийлье” гэв.